Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
Энэтхэгийн нийслэл Дели хотод байрлах коронавирусын халдвар авсан иргэдийг тусгаарлах төвд 14 настай охин өөр нэгэн хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнөөр хүчиндүүлсэн хэрэг гарчээ.
Энэхүү хэрэг нь 7-р сарын 15-ны өдөр болсон ба гэмт этгээд нь 19 настай эрэгтэй байсан болохыг цагдаа нар мэдэгдсэн байна. Харин өөр нэгэн залуу тухайн үйлдлийг нь камераар бичин авч байсан аж.
Хэрэгт холбогдогсод бүгд коронавирусын хөнгөн шинжтэй халдвар авч тус төвд хэвтэн эмчлүүлж, тусгаарлагдаж байсан өвчтөнүүд гэнэ. Мөн албаныхан хэргийг шалгаж, шүүх ажиллагааг эхлээд байна гэсэн юм. Энэтхэгт коронавирусын халдварын тархац ихтэй, түүнчлэн сөрөг тохиолдол эрчимтэй нэмэгдэж буйн улмаас халдвартай иргэдийг тусгаарлан эмчлэх зорилгоор 10,000 ортой төвийг өнгөрсөн сараас ажиллуулж эхэлсэн.
Тус улсад өнөөг хүртэл 1.2 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, халдварын нийт тоогоор дэлхийд эхний 3-т жагсаж байна.