Хороодын засаг дарга нарын шуурхай хуралдаан боллоо
Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын Засаг дарга нарын шуурхай хурал боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл удирдан явуулж болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч ажиллах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хороодод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгүүдтэй уялдан ажиллах, нийслэл дүүргээс зохион байгуулсан аян, арга хэмжээний хэрэгжилтийг энэ оны эхний хагас жилийн байдлаар нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэх, улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй ажлуудыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.
Мөн орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд санал авах байрыг бэлтгэх, сургууль цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой ажлуудыг иргэдэд чирэгдэл учруулахгүй зохион байгуулахыг анхаарахыг үүрэг болголоо. Хороодын Засаг дарга нар хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа дүүргийн ЗДТГ-тай уялдуулан ажиллахыг анхааруулав.