“Анна Каренина” жүжгийн нээлт тун удахгүй Галт тэрэг ирж явна

 Москва хотын төмөр замын буудал. Өглөөний 11 цаг орчим. Өвлийн эд хүйтэн цаг болохоор уур манан ч ихтэй байлаа. Анна Каренина бүсгүй Облонский ахтайгаа уулзахаар ирсэн нь ... үйл явдал ийнхүү эхэлдэг . Оросын нэрт зохиолч Лев Толстойн “АННА КАРЕНИНА” романаас сэдэвлэн бичсэн хоёр бүлэгт, 23 үзэгдэлд жүжиг 2020 оны аравдугаар сарын нэгнээс Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. Одоогоос 150 шахам жилийн өмнө бичигдэж дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан роман юм. Анна Каренинагийн дүрд СТА жүжигчин Н.Баярмаа тоглож байгаа юм. Тэрээр “Алсын удирдлага”, “Сүүлчийн шөнө”, “Намайг хайрлаач” гэх зэрэг кинонд тоглож байсан, УДЭТ-ын тайзнаа олон гайхалтай дүрийг бүтээж буй залуу жүжигчин юм. Харин ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж байна.
ТӨР.МН Б.БАТЦЭЦЭГ 


скачать dle 12.0

Холбоотой мэдээ