Setguul.mn

Энэ сарын 11, 12-нд нутгийн ихэнх хэсэгт цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

Хуваалцах:
Энэ сарын 11, 12-нд нутгийн ихэнх хэсэгт цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, бага зэрэг хүйтэрнэ

Цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ сарын 11, 12-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

Харин 12-16-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй байна. Мөн 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Температурын хувьд 13-нд баруун хойд нутгаар, 14-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан, Заг, Байдраг голын эхээр -21...-26 градус хүрч хүйтрэх бол говийн өмнөд хэсгээр -5...-10 градус байна. Өдөртөө ихэнх нутгаар -1...-11 градус хүйтэн, говийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан байх төлөвтэй байна.

Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?

Сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд setguul.mn сайт хариуцлага хүлээхгүй.

  • Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!