Setguul.mn

Аравдугаар сард 129 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

Хуваалцах:
Аравдугаар сард 129 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

Өнгөрсөн аравдугаар сард гадаадын иргэдийн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих хүрээнд 18 удаагийн шалгалт хийж, 198 аж ахуйн нэгж, байгууллагын 2,677 гадаадын иргэнийг хамруулжээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу нийт 2,262 гадаадын иргэнд торгох шийтгэл ногдуулсан байна. Зөрчлийн дийлэнх нь уригч байгууллагууд оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн болон хуульд заасан хугацаанд зөвшөөрөл аваагүйтэй холбоотой байжээ.

Мөн хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан байна.

Албадан гаргасан иргэдийн 110 нь БНХАУ-ын, тав нь ОХУ-ын, дөрөв нь Узбекистаны, гурав нь Вьетнам, гурав нь Филиппиний иргэн байсан бол үлдсэн дөрөв нь БНСУ, БНЭУ, Сири, Малави улсын иргэд байжээ.

Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?

Сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд setguul.mn сайт хариуцлага хүлээхгүй.

  • Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!