Гавьяат тамирчин М.Уранцэцэг Гиннесийн номонд бичигджээ
Олон улсын жудо бөхийн холбоо буюу IJF World Tour-ээс зохион байгуулдаг тэмцээнүүдэд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хамгийн олон медаль хүртсэнээр Гиннесийн номонд бичигджээ.
2010 оны арванхоёрдугаар сараас 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд М.Уранцэцэг 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл буюу нийт 35 медаль хүртсэнээр ийнхүү түүхэн амжилтын эзэн болсон байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин