Кира Найтлигийн "Atonement" (Гэмшил) кинон дээр өмссөн, хэзээ ч мартагдахааргүй ногоон даашинз худалдаанд гарна

Кира Найтлигийн 2007 онд дэлгэцнээ гарсан "Atonement" (Гэмшил) кинонд үзэгчдийг байлдан дагуулснаас хойш бараг хорин жил өнгөрчээ. Тэгвэл тус киноны хамгийн чухал хэсэгт түүний өмссөн маргад ногоон өнгийн торгон даашинз дуудлага худалдаанд орохоор боллоо.
Жаклин Дурраны загварыг нь гаргасан, нуруу хэсэг нь ил гарсан энэхүү даашинз нь мөнхийн дур булаам шинж чанартай тул 12-р сарын 9-нд Лондон хот дахь "Christie’s" дуудлага худалдааны төвд зарагдахдаа 120,000 фунт стерлинг (161,000 ам.доллар) хүртэлх үнэ хүрнэ гэж таамаглаж байна.
Иэн Макьюэны эмгэнэлт хайрын романаас сэдэвлэсэн, найруулагч Жо Райтын бүтээсэн уг кинонд Кира Найтлигийн дүр болох Сесилия энэхүү даашинзыг киноны оргил хэсэгт өмсдөг. Тухайн хэсэгт Сесилия болон гэрийн үйлчлэгчийн хүү Робби (Жеймс Макэвойн бүтээсэн дүр) нар олон долоо хоногийн турш үргэлжилсэн хайрын хурцадмал байдлын эцэст тансаг номын санд бие биедээ сэтгэлээ илчилж, хайр сэтгэлийн холбоотой болдог билээ.
"Бид киноны зураг авалтыг эхлүүлэхдээ л энэ бол маш чухал мөч, тиймээс даашинз нь ч мартагдахааргүй онцгой байх ёстойг бүгд мэдэж байсан" хэмээн Жаклин Дурран 2017 онд "Entertainment Weekly" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?
Сэтгэгдэл (0)
- Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!
