Дэлгэцийн хэт хэрэглээ нь хүүхдийн сэтгэл зүй, бие махбодод сөргөөр нөлөөлж байна

Дэлгэцийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна
Дэлгэцийн хэт хэрэглээ нь хүүхдийн сэтгэл зүй, бие махбодод сөргөөр нөлөөлж, сэтгэл гутрал, түгшүүр, нойргүйдэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар мэргэжилтнүүд анхааруулж байна.
Хүүхдийн дэлгэцийн хамааралд гэр бүлийн харилцаа, стресс, үл хайхрах байдал болон орчны нөлөө голлон нөлөөлдөг аж. Мөн дэлгэцийн хэт хэрэглээ нь хөдөлгөөний дутагдал, хараа муудах, уур бухимдал, нийгмээс тусгаарлагдах зэрэг сөрөг үр дагавартай.
Мэргэжилтнүүд хүүхдийн дэлгэцийн хэрэглээг насанд нь тохируулан хязгаарлаж, гэр бүлийн харилцааг сайжруулах, спортоор хичээллүүлэх, дэлгэцээс өөр сонирхлыг нь хөгжүүлэхийг зөвлөж байна. Дэлгэцийн донтолтыг танин мэдэхүй, зан үйлийн сэтгэл заслын аргаар эмчлэх боломжтой юм.
Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?
Сэтгэгдэл (0)
- Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!
