Setguul.mn

Өмнөд Солонгост автобус 30 гаруй машин мөргөж, 57 хүн гэмтжээ

Хуваалцах:
Өмнөд Солонгост автобус 30 гаруй машин мөргөж, 57 хүн гэмтжээ

Өмнөд Солонгосын Соннам хотод өглөөний оргил ачааллын үеэр томоохон зам тээврийн осол гарч, автобус 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас 57 хүн гэмтжээ.

Тодруулбал, лхагва гарагийн өглөөний 07:34 цагийн орчимд Соннам хотын Бундан дүүрэгт зорчиж явсан автобус гэрлэн дохионы өмнө зогсож байсан дөрвөн автобус, нэг ачааны машин болон 27 суудлын автомашиныг дараалан мөргөсөн байна. Улмаар замын хамгаалалтын хаалтыг мөргөж зогсжээ.

Ослын улмаас есөн хүн хүнд, 48 хүн хөнгөн гэмтсэн бөгөөд одоогоор амь насанд нь аюултай гэмтэл авсан хүн байхгүй гэж албаныхан мэдээлсэн байна.

Автобусыг 60 гаруй насны эрэгтэй жолоодож явсан бөгөөд ослын дараа цагдаагийн байгууллагад тоормосны систем ажиллаагүй хэмээн мэдүүлжээ.

Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь урьдчилсан шалгалтаар тогтоогдсон ч мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нэмж шалгахаар болжээ.

Одоогоор ослын шалтгаан, нөхцөл байдлыг нарийвчлан тогтоохоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?

Сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд setguul.mn сайт хариуцлага хүлээхгүй.

  • Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!