Setguul.mn

Зеленский: Украин Донбассыг ОХУ-д өгч, оронд нь НАТО-д элсэх саналыг АНУ дэвшүүлсэн

Хуваалцах:
Зеленский: Украин Донбассыг ОХУ-д өгч, оронд нь НАТО-д элсэх саналыг АНУ дэвшүүлсэн
  • Энэ долоо хоногт АНУ, ОХУ, Украины төлөөлөгч нар АНЭУ-ын нийслэл Дубайд уулзаж, Украины дайныг зогсоох талаар хэлэлцсэн. Тэгвэл АНУ-ын тал Украин Донбассыг ОХУ-д өгч, оронд нь НАТО-д элсэх саналыг уулзалтын үеэр АНУ дэвшүүлсэн гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хэлжээ. Энэ нь аливаа хэлэлцээрийн үеэр газар нутгийн эзэмшлийн тал дээр буулт хийхийг НАТО-д элсэхтэй холбосон эхний тохиолдол болсон гэж Зеленский хэлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин НАТО-д элсэх нь Москвагийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл гэж мэдэгдсээр ирсэн. Мөн 2022 оны хоёрдугаар сард Украин руу дайрсан суурь шалтгаануудын нэг гэж Путин хэлдэг. Зеленский газар нутгийн тал дэр буулт хийхгүй гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан. Харин аюулгүй байдлын баталгаа олгож, хүчирхэг зэвсэгт хүчин хөгжүүлэх эрх, сэргээн босголтын хөрөнгө оруулалт олгоно гэж амлавал газар нутгийн тал дээр буулт хийх эсэхийг бүх нийтийн санал асуулгаар шийднэ гэж тэр хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?

Сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд setguul.mn сайт хариуцлага хүлээхгүй.

  • Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!