НӨАТ-ын сугалааны тохирол арваннэгдүгээр сарын 18-нд болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол энэ сарын 18-ны өдөр буюу ирэх долоо хоногийн Лхагва гарагт 13:00 цагт зохион байгуулагдана.
Энэ удаагийн тохиролд 2026 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд иргэдийн худалдан авалт хийж, НӨАТ-ын цахим системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм.
Сугалааны тохирлоор азтан болсон иргэдэд урамшуулал олгохдоо зөвхөн үндсэн сугалааны дүнгээр хязгаарлахгүй бөгөөд тухайн азтны худалдан авалт хийсэн аймаг, нийслэлийн дүүргийн төлбөрийн баримтын хэвлэлт өмнөх үетэй харьцуулахад хэр хэмжээгээр өссөнийг харгалзан урамшууллын хэмжээг нэмэгдүүлэн олгодог онцлогтой.
Өөрөөр хэлбэл, тухайн аймаг, дүүрэгт төлбөрийн баримтын хэвлэлт нэмэгдэж, иргэдийн худалдан авалтаа бүртгүүлэх идэвх өссөн байх тусам азтанд олгох урамшууллын хэмжээ нэмэгдэх боломжтой юм.
Иймд иргэд аравдугаар сард хийсэн худалдан авалтынхаа төлбөрийн баримтыг цахим системд бүрэн бүртгүүлсэн эсэхээ шалгаж, сугалааны тохиролд идэвхтэй оролцохыг зөвлөж байна.
Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?
Сэтгэгдэл (0)
- Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!
