Зеленский Трамп, Путиний харилцааг “хачирхалтай” гэж шүүмжилжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний харилцааны талаар байр сууриа илэрхийлж, тэдний дотно харилцааг “хачирхалтай” хэмээн тодорхойлжээ.
Тэрбээр BBC агентлагт өгсөн ярилцлагадаа Трамп Путинтэй найз нөхдийн харилцаатай байгааг ойлгоход бэрх байгаагаа илэрхийлсэн байна.
Учир нь Трамп өөрийн Truth Social хуудсандаа Путинтэй тэврэлдэж буй зургаа нийтэлж, түүнийг “миний найз” хэмээн тодорхойлсон аж.
Үүний талаар Зеленский “Мэдээж энэ бол АНУ-ын Ерөнхийлөгчийн өөрийнх нь шийдвэр. Гэхдээ энэ нь хачирхалтай. Путин бол түрэмгийлэгч, хүний аминд хүрэгч. Тэр миний найз байж чадахгүй. Огт боломжгүй” хэмээн ярьжээ.
Тэрбээр энэхүү байр сууриа Киев хот дахь ажлын өрөөндөө BBC агентлагийн сэтгүүлч Сара Рэйнсфордод өгсөн ярилцлагын үеэр илэрхийлсэн байна.
Эх сурвалж: BBC News
Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?
Сэтгэгдэл (0)
- Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!
