Монголын сагсчид өнөөдөр Хонконгтой тоглоно

“FIBA Asia Cup 2029” буюу Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд Монголд эхэллээ.
Тус тэмцээнд Монгол, Тайланд, Индонез, Фижи, Малайз, Хонконгийн шигшээ баг өрсөлдөж байна.
Монголын шигшээ баг эхний тоглолтоо Индонезийн багтай хийж, 72:64-ийн харьцаатай ялалт байгуулсан юм. Ингэснээр манай баг дараагийн шатанд шалгарах боломжоо хадгалж үлдлээ.
Манай шигшээ баг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 27-нд Хонконгийн багтай хоёр дахь тоглолтоо хийнэ.
Өнөөдрийн тоглолтын хуваарь:
13:00 – Малайз vs Фижи
16:00 – Индонез vs Тайланд
19:00 – Хонконг vs Монгол
Харин арваннэгдүгээр сарын 29-нд Монголын шигшээ баг Малайзын багтай тоглох хуваарьтай. Тоглолтууд UG Arena-д болно.
Эх орондоо болж буй тэмцээнд Монголын сагсчдаа дэмжихийг хөгжөөн дэмжигчдэд уриалж байна!
Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?
Сэтгэгдэл (0)
- Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!
