Setguul.mn

Согтуугаар жолоо барих үйлдлээ давтан гаргавал гэмт хэрэгт тооцно.

Хуваалцах:
Согтуугаар жолоо барих үйлдлээ давтан гаргавал гэмт хэрэгт тооцно.

Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих нь зөвхөн өөрийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулаад зогсохгүй бусад замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдалд ноцтой аюул учруулдаг. Иймд энэ төрлийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг хууль тогтоомжид тодорхой тусгасан байдаг.

Тэгвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь зөрчил үү, эсвэл гэмт хэрэг үү?

Өмнө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасдаг байсан.

Харин тухайн төрлийн зөрчлийг дахин гаргасан тохиолдолд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт үйлчилж эхэлсэн.

Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцох болсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?

Сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд setguul.mn сайт хариуцлага хүлээхгүй.

  • Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!